Тэл Хэлтэй Монгол Эцэг Эхийн Удирдах Зөвлөл - Mongolian BPAC

BPAC байх ямар хэрэгтэй вэ?

TBE буюу шилжилтийн шатны тэл хэлний боловсрол эзэмшиж байгаа сурагчидтай сургуулийн Дүүрэг нь тэл хэлтэй эцэг эхийн зөвлөл байгуулах зайлшгүй шаардлагатай ба тус зөвлөл нь энэ хөтөлбөрт хамрагдаж байгаа хүүхдүүдийн эцэг эх, дүүргийн ажилтнууд болон бусад сайн дурын ажилтнуудаас бүрдэнэ.

Тэл Хэлтэй Монгол Эцэг Эхийн Удирдах Зөвлөл мэдээллийн товхимол (English)

Тэл хэлтэй эцэг эхийн удирдах зөвлөлийн үүрэг

  1. Жилд 4 удаа уулзах.

  2. Уулзалтын явцыг хөтлөх. (төлөвлөгөө гаргах, илтгэл танилцуулга бэлдэх)

  3. Дүүргийн зүгээс гаргасан шийдвэрийг хүлээн авч, хэрэгжүүлэх. 

  4. Хөтөлбөр төлөвлөх, үйл ажиллага болон үнэлгээ дүгнэлт хийхэд оролцох 

  5. ISBE буюу мужийн боловсролын газраас гаргасан тэл хэлний хөтөлбөрийг хянан үзэх

3өвлөл өөрсдийн гишүүд, удирдах ажилтнуудаа сонгож, дотоод дүрэм журам, үйл ажиллагаагаа бие даан явуулах бүрэн чадвартай байна.

BPAC -ийн зорилго юу вэ?

Бидний зорилго бол тэл хэлтэй хүүхдүүдийн боловсролын чанарыг сайжруулахын тулд эцэг эх, багштай хамтран ажиллах явдал бөгөөд дүүргийн зүгээс сургалтын талаар бүхий л мэдээллээр хангаж, гэр бүлүүдийг дэмжин ажиллах юм. Өнгөрсөн жилүүдэд эцэг эхийн зүгээс багш нар болон Тэл Хэлтэй Эцэг Эхийн Зөвлөлийг үргэлж дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч мөн хүүхдүүдэд маань тулгарах саад бэрхшээлийг даван туулахад туслах зорилгоор Монгол гэр бүлүүд тэдэнд тулгардаг асуудлуудад хариулт өгөх илтгэгч нарыг урих болно.

Хичээлийн дараах монгол хэлний ангиуд

34-р дүүрэгт бид тэл хэл болон гэр бүлийн оролцоог эрхэмлэдэг. BPAC гишүүд болон эцэг эхчүүдийнхээ идэвх, нөлөөллийн ачаар бид сурагч нарын хэрэгцээнд нийцсэн хичээлийн дараах монгол хэлний хичээлийн ангиуд амжилттай эхлүүллээ.

Бидний эрхэм зорилго:

  • Монголд төрсөн сурагчдын мэдлэгийг дээшлүүлэх хэлний хөгжил.
  • АНУ-д төрсөн сурагчдад өв уламжлалтай нь холбох соёлын гүүр.
  • Дүүргийн ихэнх монгол сурагчид суралцдаг Westbrook, Glen Grove, Springman сургуулиудын монгол сурагч нарт зориулсан чухал дэмжлэг.

Манай өргөн хүрээний сургалтын хөтөлбөрт монгол үсэг, авиа, унших, бичих, ярих, сонсох чадварыг багтаасан. Сурагчид монгол уламжлал, соёлын баялаг хивсэнцэрт нэвтэрч, гүн гүнзгий холбоотой байх, бахархал төрүүлдэг.

Хэл, соёлыг өргөжүүлэн баяжуулах энэхүү аялалд бидэнтэй нэгдээрэй!

Westbrook students practicing for the performance for the Glen Grove Lunar New Year event

Kinder & 1st grade

teacher writing on whiteboard with three students at a table in the foreground

2nd grade

Mongolian teacher at the front of the room addressing a group of students at tables

3rd grade

Five students standing together in a line in Mongolian wear

4th & 5th grade

Students lined up in front of teacher practicing their poem

Өнгөрсөн үйл явдлууд:

Монгол BPAC-ийн удирдах зөвлөлд хэн байдаг вэ?

  • Д. Өэлүн-Үжин - Ерөнхийлөгч (President)
  • Б. Мөнхцэцэг - Дэд Ерөнхийлөгч (Vice-President)
  • М. Нарандолгор - Харилцаа холбоо хариуцсан гишүүн (Communications)
  • У. Баттулга - Харилцаа холбоо хариуцсан гишүүн(Communications)
  • Г. Болор - Нарийн бичэг хариуцсан гишүүн (Secretary)
  • Т. Отгон - Удирдагч гишүүн (Executive Officer)
  • Р. Дэлгэрмаа - Удирдагч гишүүн (Executive Officer)
  • Б. Нара - Удирдагч гишүүн (Executive Officer)

BPAC-ийн хамт олон

Дүүргийн BPAC-ийн гишүүд:

  • Raquel Kim, Дүүргийн олон хэлний үйлчилгээ хариуцсан туслах захирал 

  • Amina Terry, Монгол хэлтэний хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн 

  • Alan Hernandez, Испани хэлтэний хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн 

  • Sylvia Górski Duarte, III зэрэглэлийн гэр бүлийн нөөцийн багш